УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-28 08:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж, Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.


Мөн өнөөдөр 14.00 цагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдах аж.

Холбоотой мэдээ