Нөөцөд байгаа иргэдээс байгаль хамгаалагчаар авах хүсэлт хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-27 13:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгаль хамгаалагчийн 4 сул орон тоонд нөөцөд байгаа иргэдээс авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна. 

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу БОАЖЯ-ны ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтай газар дээр нь танилцлаа.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 35 орон тоо батлагдсанаас 9 орон тоо дутуу, үүнээс 4 байгаль хамгаалагчийн сул орон тоотой байна. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 19, төрийн албаны тангараг өргөсөн 16, тангараг өргөөгүй 3 албан хаагч ажиллаж байна.


Холбоотой мэдээ