Канадын шүүх “Volkswagen” компанид торгууль ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 12:10:19

ЛОНДОН. /Reuters/. Автомашиных нь яндангийн утаанд агуулагддаг хортой бодисын талаарх мэдээллийг урвуугаар ашигласан хэргээр Канадын шүүх Германы “Volkswagen” компанийг 149.5 сая ам.доллароор торгожээ.


Reuters” агентлагийн мэдээлснээр, компани буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. “Торгуулийн хэмжээ урьд өмнө нь байгаагүй их хэмжээнийх бөгөөд байгаль орчинд хор хөнөөл учруулсан хэргийн улмаас ногдуулсан торгуулиас 26 дахин их юм” хэмээн прокурор Том Лемон ярьжээ.


“Торгууль хэлбэрээр төлж буй мөнгө нь экологитой холбоотой үндэсний болон мужийн төслүүдийг дэмжихэд зарцуулагдах болно” хэмээн “Volkswagen” компани мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ