Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 15:46:03

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрт заасны дагуу Америкийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх нь бусад улсаас манай улсад нийлүүлж буй импортод нөлөөлөхгүй хэмээн БНХАУ-ын Худалдааны яамны гадаад худалдааны хэлтсийн тэргүүн Ли Синцянь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Дэлхийн хэрэглэгчийн зах зээлд АНУ-аас гадна БНХАУ хамгийн томд тооцогддог. Томоохон зах зээлтэй төдийгүй хурдацтай хөгжиж буй импорт төрөлжсөн. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журам, зарчим дээр үндэслэн АНУ-аас хийх худалдан авалтаа бид нэмэгдүүлэх хэдий ч энэ нь бусад улсаас хийх импортод нөлөөлөхгүй юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Ард түмний тасралтгүй нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нэмэгдүүлэх Хятадын зах зээл дээрх АНУ-ын чанартай, өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнүүдийг БНХАУ сайшааж байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. "БНХАУ-д нийлүүлэх экспортыг нэмэгдүүлэхийн тулд АНУ шаардлагатай бүхий л нөхцөлийг бий болгоно гэж бид найдаж байна" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ