Туркийн эсрэг хориг арга хэмжээг өргөтгөх бодолтой байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 14:02:27

БРЮССЕЛЬ. /TASS/. Киприйн эрэг хавьд геологийн хайгуулын ажил явуулж байгаатай нь холбогдуулан Туркийн хувь хүн болон хуулийн этгээдүүдийн эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээг бэлтгэхийг Европын Холбооны 28 улсын Гадаад хэргийн сайд Европын Зөвлөлд үүрэг болгожээ. Энэ тухай Европын Холбооны дипломат үйл ажиллагаа хариуцсан тэргүүн Жозеп Боррель мэдэгдсэн байна. 


“Туркийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах ажлыг аль болох хурдан дуусгах шаардлагатай байна” хэмээн тэрбээр ярьсан байна. Кипрт явуулж буй геологийн хайгуулын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа Европын Холбоо Туркт өмнө нь анхааруулсан байна. Газар дундын тэнгис дэх тэнгисийн орон зайг хуваах тухай Фаиз Сарраж тэргүүтэй Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газартай хэлэлцээр байгуулах замаар явуулж буй үйл ажиллагаагаа хууль ёсны болгохыг Туркийн эрх баригчид оролдож байгаа юм. 

Холбоотой мэдээ