Энэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-21 10:50:48

ЛОНДОН. /TASS/. Британийн “Empire” сэтгүүл XXI зууны шилдэг кинонуудын жагсаалтыг гаргажээ. Кино шүүмжлэгчид болон сэтгүүлийн уншигчдын шалгуураар гаргасан уг жагсаалтыг найруулагч Жорж Миллерийн бүтээсэн “Галзуу Макс: Хилэнт зам” /“Mad Max: Fury Road”, 2015/ кино тэргүүлсэн байна.


Нийтдээ 100 кино багтсан жагсаалтын эхний тавд, Питер Жексоны “Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс” /“The Lord Of The Rings: The Fellowship Of The Ring”, 2001/, Кристофер Ноланы “Харанхуйн баатар” /“The Dark Knight”, 2008/ болон “Эхлэл” /“Inception”, 2010/ кино, мөн Барри Женкинсийн бүтээл “Сарны гэрэл” /“Moonlight”, 2016/ кино багтжээ.


Харин эхний аравт Дэвид Финчерийн бүтээсэн “Нийгмийн сүлжээ” /“The Social Network”, 2010/, ах дүү найруулагчид болох Жое, Антони Руссогийн “Өшөө авагчид: Цаглашгүй дайн” /“Avengers: Infinity War”, 2018/, Жордан Пилийн “Бүү үзэгд” /“Get Out”, 2017/, Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Pan’s Labyrinth”, /2006/, София Копполагийн бүтээл “Орчуулгын бэрхшээл” /“Lost In Translation”, 2003/ кино багтсан байна.


Холбоотой мэдээ