Шатрын спортоор 7 мянган хүүхэд хичээллэжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-01-21 10:45:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Шатар” аймгийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 60 гаруй байгууллага үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд “Шатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай заалт тусгаж, 70 байгууллагын дэргэд шатрын дугуйлан хичээллэж, 7 мянга гаруй хүүхэд суралцжээ.

“Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээн, “Унагалдай-2” аймгийн аварга шалгаруулах, ахмадын аймгийн аварга шалгаруулах, их мастер Б.Гүндаваагийн нэрэмжит нээлттэй тэмцээн, Ж.Жанцандоржийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэрэмжит хангай, говийн бүсийн өсвөрийн шатарчдын тэмцээн, хүүхдийн спортын их наадмын шатрын тэмцээн гээд шатрын спортын төрөлжсөн тэмцээнүүд тогтмолжоод байгаа аж.

Энэ жил аймгийн Хүүхдийн ордонд Шатрын клубийн багшийн цалингийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүд тогтмол хичээллэх боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ