Х.Гуайдо хил нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-20 14:26:24

БОГОТА. /BBC/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо тус улсын Засгийн газрын талыг баримтлагч Дээд шүүхээс тавьсан хилээр нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчиж, терроризмтой тэмцэх асуудлаарх уулзалтад оролцохоор Колумби улсад очжээ.


Х.Гуайдо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай даваа гарагт уулзах төлөвтэй байна. АНУ тэргүүтэй дэлхийн 50 гаруй улс орон Х.Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийг нь түлхэн унагаахын тулд төрийн эргэлт зохион байгуулж байна хэмээн АНУ-ыг буруутгадаг байна.


Колумбид ирсэн тухайгаа Х.Гуайдо Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдээд, Колумбийн Ерөнхийлөгч Иван Дукетэй уулзана хэмээн нийтэлжээ. Гэсэн хэдий ч И.Дуке-ийн ажлын албанаас энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ