Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-01-18 09:15:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


Малчид,иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч сулавтар байна


2020 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын  нутгаар үүлэрхэг бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн  аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр  22-27 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Эхийн голын Баян Бүрд орчим, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


2020 оны 01 дүгээр сарын 19-23-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв


Энэ сарын 19,21,22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд зарим газраар, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Холбоотой мэдээ