БНХАУ 5G сүлжээнд зориулсан хиймэл дагуул хөөргөлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-01-16 14:50:05

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ хатуу түлшт “Kuaizhou-1A” зөөгч пуужингийн тусламжтайгаар өргөн зурвасын сүлжээний хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, уг хиймэл дагуулыг Бээжин хотод төвтэй харилцаа холбооны “GalaxySpace”  компанийн хэрэгцээнд зориулж, тус улсын баруун хойд нутагт орших Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас Бээжингийн цагаар 11 цаг 02 минутад хөөргөсөн байна. Хиймэл дагуулыг дэлхий орчмын доод тойрог замд амжилттай оруулжээ. “GalaxySpace” компанийн анхны энэхүү хиймэл дагуулаар "технологийн зарим туршилт" явуулах юм байна. 


Тус компани цаашид харилцаа холбооны тав дахь үеийн сүлжээнд зориулж, дэлхий орчмын доод тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.


БНХАУ-ын Агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын бүтээсэн “Kuaizhou-1A” нь 300 хүртэл кг жинтэй жижиг хиймэл дагуулуудыг доод тойрог замд оруулахад зориулагдсан харьцангуй хямд арилжааны зөөгч пуужин юм.


Холбоотой мэдээ