Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-15 11:42:06

НЬЮ-ЙОРК. /KHOU11/. Техас муж улсын Хьюстон хотын дунд сургуульд үл таних этгээд гал нээсний улмаас нэг сурагч амиа алдсан хэрэг өнгөрсөн мягмар гарагт гарчээ. Одоогоор цагдаа нар сэжигтнийг олж илрүүлэхэээр ажиллаж байна.


Хохирогчид хэрэг болсон газар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хэдий ч амийг нь аварч чадаагүй байна. Цагдаагийн ажилтнууд тус сургуульд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг суралцагчдаас авч байгаа аж. 

Холбоотой мэдээ