Могод суманд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-14 11:04:52

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн Наран гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 09.44 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Могод сумын төвөөс зүүн хойд зүгт 7-16 км Зүүн хажуу, Баянгол, Наран гэдэг газар өвөлжиж байгаа малчдын хотонд газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

            Одоогоос 53 жилийн өмнө буюу 1967 оны нэгдүгээр сард тус суманд 8.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж Түлээ уулнаас Хульжийн гол хүртэл 20 км газар хагарч, томоохон ан цав үүсч байжээ. 

Холбоотой мэдээ