Самбогийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-08 16:34:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 50, эмэгтэй 25, байлдааны самбо бөхийн 12 дахь удаагийн Монгол Улсын 2020 оны аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 16-19-нд Спортын төв ордонд болно.


Эрэгтэй, эмэгтэй болон байлдааны самбогийн тус бүр 9 жинд шилдгүүдээ шалгаруулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Нэгдүгээр сарын 17-ны баасан гарагт 10- 15 цагт эмэгтэй 48 кг, 60 кг, 72 кг, эрэгтэй 52 кг, 68 кг, 90 кг, байлдааны самбогийн 57 кг, 74 кг, 100 кг жингийн урьдчилсан барилдаан болно.


Харин энэ өдрийн 16 цагаас тус тэмцээний нээлтийн ёслол болж тэмцээн албан ёсоор эхэлж, дээр дурдсан жин тус бүрийн шигшээ барилдаан болж аваргуудаа шалгаруулна.


Маргааш нь буюу нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт эмэгтэйчүүдийн 52 кг, 64 кг, 80 кг, эрэгтэй 57 кг, 74 кг, 100 кг, байлдааны самбогийн 62 кг, 82 кг, +100 кг жингийн тэмцээний аваргуудыг тодруулна.


Харин нэгдүгээр сарын 19-ны ням гарагт эмэгтэй 56 кг, 68 кг, +80 кг, эрэгтэй 62 кг, 80 кг, +100 кг, байлдааны самбо 52 кг, 68 кг, 90 кг жингийн шилдгүүдийг шалгаруулна.

Холбоотой мэдээ