Согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-06 09:10:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 408 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 305 зөрчлийг шалгажээ. Шалгалтаар, зам тээврийн ослын улмаас есөн хүн бэртсэний найм нь явган зорчигч байсан байна.


Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуу 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Тэдгээрийн гурав нь зам тээврийн осол гаргажээ. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ