17 мянган иргэд 2.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 14:56:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаатар мэдээлэл хийлээ. Тус хэлтэс нэгдүгээр улиралд 17 мянган иргэд 2.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээ үзүүлжээ.

Үүнээс ахмад настан 40, хөгжлийн бэрхшээлтэй 1350, тэжээгчээ алдсан 410 иргэнд тэтгэмж олгосон байна. Мөн 3352 иргэнд 493.7 сая төгрөгийн халамжийн тэтгэмжийг олгожээ. Харин ахмад настны тусламж хөнгөлөлөлтөд 3687 иргэнийг хамруулж портез, ортопед зэрэг тусгай хэрэгсэл худалдаж авахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 157 иргэнийг хандив, тусламжид хамруулж 36.8 сая төгрөг, зарцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн гурван сарын хугацаанд 2734 эхэд 280 сая төгрөг олгожээ. Энэ нь хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдэд сар бүр олгодог тэтгэмж юм.

                                                                                                                   Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ