Хонконгт баярын өдрүүдээр 6000 гаруй цагдааг байршуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-12-31 11:21:52

ХОНКОНГ. /Sputnik/. Хонконгт мягмар, лхагва гарагт Засгийн газрыг эсэргүүцэгчдийг эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот даяар цагдаагийн 6000 гаруй алба хаагчийг байршуулахаар болжээ.


Хонконгт сүүлийн 7 сарын турш үргэлжилж буй жагсаал цуглаан сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслөөс үүдэлтэй боловч жагсагчдын шаардлагууд өөрчлөгдсөн бөгөөд ирэх 2020 онд ч мөн үргэлжлэх төлөвтэй байна.


“Өнгөрсөн зургадугаар сараас хойш жагсаалтай холбогдуулан 6500 орчим хүнийг баривчилсан” гэж Хонконгийн цагдаагийн газар мэдээлжээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, шинэ оны өмнөх болон эхний өдөр 6000 мянга гаруй цагдаагийн ажилтныг хот даяар байршуулж, хууль зөрчсөн хүмүүсийг баривчлах ажээ. 

Холбоотой мэдээ