АНУ-ын агаарын цохилтыг Ирак зэмлэн буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Зэвсэгт хүчин Ираны дэмжлэгтэй “Катаиб Хезболла” бүлэглэлтэй холбоотой Ирак дахь цэргийн баазуудад агаарын цохилт өгснийг Иракийн Ерөнхий сайд Адель Абдель Махди зэмлэн буруушаасан байна.
А.Махдигийн
мэдэгдсэнээр, АНУ-ын өнгөрсөн ням гарагт явуулсан ажиллагаа Иракийн газар
нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан аж. Мөн тэрбээр Ирак улс АНУ-тай тогтоосон
харилцаагаа нягтлах шаардлагатай боллоо хэмээн нэмж хэлжээ.
"Ирак дахь Америкийн
цэргүүдийн баазуудад удаа дараа халдлага үйлдсэн “Катаиб Хезболла” бүлэглэлтэй холбоотой Ирак, Сирийн
цэргийн баазуудад агаарын цохилт өгсөн" гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн юм. Уг ажиллагааны үеэр “Катаиб Хезболла”
бүлэглэлийн 25 гишүүнийг устгасан байна.