Хөвсгөл аймгийн онцлох хүүхдүүдийг 10 номинациар тодрууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-30 10:04:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 2019 оны "Онцлох хүүхэд, хамт олон"-д шагнал гардуулах, "Хөгжилд хамтдаа" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж энэ үеэр аймгийн онцлох хүүхдүүдийг 10 номинациар тодрууллаа.

“Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал” номинацийн эзнээр Үндэсний лаборатори, улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Г.Баяртөгс,

“Сурлагын амжилт, танин мэдэхгүй” номинацийн эзнээр улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Амгаланбаатар,

“Урлаг, уран бүтээл” номинацийн эзнээр “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Л.Очир-Эрдэнэ,

“Биеийн тамир, спорт” номинацийн эзнээр “Нутгийн аваргууд” сургуулийн 7б ангийн сурагч А.Саруулням,

“Биеийн тамир, спорт” номинацийн эзнээр Үндэсний лаборатори, улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Р.Дуламсүрэн,

“Эх орны түүх, соёл, өв уламжлал” номинацийн эзнээр Тосонцэнгэл сумын сургуулийн 9б ангийн сурагч Ү.Энхжин,

“Байгаль хамгаалал эрүүл аюулгүй орчин” номинацийн эзнээр “Мөрөн Гурван-Эрдэнэ” сургуулийн 10б ангийн сурагч

Э.Батмөнх,

“Хүмүүнлэг энэрэнгүй үйлс” номинацийн эзнээр Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 10г ангийн сурагч М.Золжаргал, “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага” номинацийн эзнээр “Титэм” сургуулийн 12а ангийн сурагч

Ж.Басбиш шалгарлаа. Харин “Багийн амжилт” номинацийн эзнээр Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн О.Нямгэрэл багштай 11в ангийн хамт олон тодорлоо.

 

Холбоотой мэдээ