АНУ-ын шинэ Элчин сайд шинэ жилийн баярын дараа Москвад очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-25 11:08:34

МОСКВА. /TASS/. ОХУ-д суух АНУ-ын шинэ Элчин сайд Жон Салливан шинэ жилийн баяр дууссаны дараа Москвад ирэх төлөвтэй байна.


“Яг одоогоор түүний ирэх өдөр тодорхойгүй байна. Гэхдээ бид түүнийг шинэ жилийн баярын дараа ирнэ гэж хүлээж байна” хэмээн ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Ребека Росс мэдээлжээ.


АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жон Салливаныг ОХУ-д суух Элчин сайдаар томилох саналыг 12 дугаар сарын 12-нд баталжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 12 дугаар сарын 23-нд Салливаныг тангараг өргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ