БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааны хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-24 10:18:23
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Kyodo/. БНХАУ, Япон, БНСУ-ын худалдааны сайд нар чөлөөт худалдааны гурван талт хэлэлцээг эрчимжүүлж, Ази Номхон далайн гэрээг өргөжүүлэхээр тохиролцжээ.


БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Ченду хотод мягмар гарагт болох гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Японы Худалдааны сайд Хироши Кажияама болон БНСУ-ын Аж үйлдвэрийн сайд Сун Юн Мо нар Бээжин хотод уулзжээ.


Үүний зэрэгцээ Япон, БНСУ-ын сайд нар Бээжин хотод байх хугацаандаа хоёр талын албаны яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан боловч тэдний уулзалт хэдхэн хором үргэлжилсэн гэж Кажияама сэтгүүлчдэд мэдэгджээ. Харин тэрбээр уулзалтын үеэр чухам ямар асуудал хэлэлцсэн тухай нарийн дурдаагүй байна.

Холбоотой мэдээ