Хяналтын тооллогоор цааг нэг бүрчлэн тоолж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-17 10:07:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2019 оны жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг Үндэсний Статистикийн хороо, аймгийн Статистикийн хэлтэс хамтран 5 чиглэлд хийж байна.

Үндэсний Статистикийн хорооны Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга  Ш.Оюунгэрэл, Захиргаа хүний нөөцийн референт Ц.Осор нар хяналтын тооллогоор Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хяналтын баг Цагааннуур сумын Зүүн тайгад тус аймгийн 6 дахь хошуу мал болсон цааг хэрхэн тоолсонд хяналт тавьж нэг бүрчлэн тоолсон байна. Хяналтын тооллого Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд үргэлжилж байна.

Тус аймгийн хэмжээнд 300 гаруй төрийн албан хаагч мал тооллогод ажиллаж өнөөдрийн байдлаар багуудад дуусч, сумандаа шивэлт хийж байна. Орон нутагт мал тооллогын үеэр байгаль цаг уурын ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй тооллого хэвийн явагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.



Холбоотой мэдээ