Дуучин Б.Амархүүг батлан даалтад гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-17 11:23:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр хоёр жилийн хорих ял сонсоод байсан  дуучин Б.Амархүүгийн хэргийг прокурорт буцаасан тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газраас өнөөдөр мэдээлэв. 


Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 10 дугаар сарын 29-нд Б.Амархүүд дээрх гэм буруутайд тооцож, нээлттэй ангид хорих ял оноосон. Харин Б.Амархүү болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Ингэхдээ, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаахаар магадлал гаргасан байна. 


Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Амархүү хорих ял эдэлж байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар түүнийг батлан даалтад гаргаж байгаа аж.

Холбоотой мэдээ