НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-12-14 10:16:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2019 оны 12 дугаар сарын сугалаа тохируулах нэвтрүүлэг маргааш буюу энэ сарын 15-ны ням гарагт 18.45 цагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Холбоотой мэдээ