Сайншанд хотод 1000 мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-19 11:56:16

Энэ хаврын анхны  мод тариалалтын ажил Дорноговь аймгийн Сайншанд хотод хэдхэн хоногийн дараа эхэлнэ.  Энэ удаа мод тарих ажилд  байгууллага хамт олныг компаничилж оролцуулах бус  мэргэжлийн байгууллагын  ажилтнуудыг түлхүү  оролцуулах бодлого барьж буй  талаар тус  аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Учир нь иргэд  мод  тарихдаа мэргэжлийн хүний зөвлөгөөг авдаггүй, мэдлэг мэдээлэл дутуу, дур мэдэн тарьц суулгадаг нь эргээд ажил үр дүнгүй болох, хоосон нүхнүүд үлдэж буй жишээ нийтлэг байгаа аж.  

Сайншанд хотод 1000 мод тарихаар төлөвлөсөн бөгөөд Сайншанд сумын ЗДТГ-аас нэг модны нүх ухахад 3000 төгрөгөөр тооцож санхүүжилтыг баталж иргэдийг дайчлан ажиллуулж байна. Харин  мод суулгах ажлыг сумын Хот тохижилтын алба, Хөрш Эрээн хотын мэргэжлийн хүмүүсийн баг гүйцэтгэх юм.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ