600 гаруй иргэнийг алсын зайнаас оношилжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-11 23:19:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2015 оноос Анагаах ухааны их сургуулийн Арьс судлалын тэнхим, “Хүрээ” ротари клуб хамтран, интернэтийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас оношилгоо, эмчилгээ хийх төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 15 сумын 600 гаруй арьсны өвчтэй хүмүүст нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлсэн байна. Тус хамт олон төслийн хүрээнд Мөрөн хотод “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” сургалт зөвлөгөөнийг зохион байгуулав. Энэ үеэр өмнөх жилүүдэд интернэтийн сүлжээгүй байсан 8 сумын эмч нарт гар утас хүлээлгэн өгч мэдээлэл зөвлөгөө өглөө. Тус төсөл 14 аймгийн 254 суманд амжилттай хэрэгжиж арьсны өвчтэй хүмүүс оршин суугаа нутгаасаа мэргэжлийн эмчийн тусламж авах боломж бололцоогоор хангагдаж тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ