"Дархан гурил тэжээл", "Адуун чулуун"-ы хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12
дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 33 ХК-ийн 45.9 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 347.338 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Дархан
гурил тэжээл" (DAR+15.00%) болон "Адуун чулуун" (ADL+11.13%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Ремикон" (RMC-13.38%) болон "Стандарт агрикалчер
групп" ХК (SOH-12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.63 хувиар өсч
18953.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.580.560.996.749.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.