Манчестер хотод “Ид шидийн уут-2019” аян өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-10 09:12:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн Манчестер хотод амьдарч буй иргэн Б.Бямбасүрэн, Э.Дэнсмаа нар “Ид шидийн уут-2019” аяныг тус хотод энэ сарын 8-нд зохион байгуулжээ.


“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвөөс Улаанбаатар хотын захын дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгөх, айл өрхүүдэд туслах зорилгоор тус аяныг өрнүүлж буй аж. Аянд Манчестер хотод амьдарч буй монголчуудыг нэгтгэх зорилгоор иргэн Б.Бямбасүрэн, Э.Дэнсмаа нар Мортон паркт 10 км-ийн гүйлт болон алхалт зохион байгуулжээ.



Үүнд Манчестер хот дахь Гүйлтийн группийн бүсгүйчүүд болон бусад хүмүүс идэвхтэй оролцож, 830 фунт стерлинг буюу гурван сая төгрөгийн хандив цуглуулж, “Ид шидийн орон”-ы хамт олонд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.


Хандивын аяныг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN дэмжин ажиллалаа.

Холбоотой мэдээ