Мал тооллогод 333 хүн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-07 14:36:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны хооронд жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг.

Хөвсгөл аймгийн хэмжээнд мал тооллогод 333 хүн ажиллах бөгөөд бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Энэ жил малыг тооллогод бүрэн хамруулах, ялангуяа адуу, үхэр, тэмээг хамруулахад анхааран тооллогод хамрагдах өрхийн зураглал, маршрутыг хэсэг тус бүрээр гарган бүртгэл хөтлөн ажиллах гэнэ. Сүүлийн жилүүдэд мал тооллогын мэдээллийг даатгалын нөхөн төлбөр олгох, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, малчдын нийгмийн халамж, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдэх зэрэгт ашиглаж байна. Мөн орон нутгийн эдийн засгийн чадавхийг үнэлэх, мал аж ахуйн салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт хийх зэрэгт нотолгоонд суурилсан чанартай бодитой, өрхөд суурилсан мэдээлэл чухал байгаа учраас мал тооллогыг амаар бүртгэхгүй, нэг бүрчлэн нүдээр үзэж тоолохыг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу анхааруулж байлаа.

 

Холбоотой мэдээ