АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-05 10:45:33

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Ойрхи Дорнодод 14 мянган цэрэг нэмж илгээхээр төлөвлөж байгаа тухай “The Wall Street Journal” сонинд гарсан мэдээллийг тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга Алисса Фарах няцаажээ.


“Нийтлэл ташаа гэдэг тодруулга хиймээр байна. Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээх асуудлыг АНУ-ын эрх баригчид хэлэлцээгүй” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичсэн байна.


Вашингтоны засаг захиргаа Иран улсыг сөрөн зогсох зорилгоор 14 мянган цэрэг болон хэдэн арван хөлөг онгоц нэмж илгээн Ойрхи Дорнодод цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг судалж байна гэж “The Wall Street Journal” сонин өмнө нь АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Одоогоор тус бүс нутагт Америкийн 14 мянган цэрэг байрлаж байгаа юм.


Холбоотой мэдээ