Монгол Улсын нутгаар дайруулан БНХАУ-д хий дамжуулах төслийг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-04 10:25:48

МОСКВА/РИА Новости/. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төслийг эхлүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг иш татан мэдээлэв.


"Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолой барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид энэ төслийн эхлэлийг тавьсан” хэмээн тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


БНХАУ руу хий дамжуулах төслийн асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулах талаар ОХУ Монгол Улстай тохиролцсон тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн 9 дүгээр сард мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэх боломжийг хянаж үзэхийг тус компаниас хүссэн байна. 

Холбоотой мэдээ