Л.Гансүхэд 4 жил 6 сарын хорих ял оноов

Монголын мэдээ
dusem11@yahoo.com
2015-09-22 11:18:55

Улсын яллагчид Л.Гансүхэд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасах санал гаргалаа.

Улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5 хоног үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ ийнхүү гаргалаа.

Иргэн Н.Даваахүүд 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан. Мөн Б.Мөнгөнтуяад 7,5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 4 жилээр хасах саналыг тус тус гаргасан. Харин шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхэд 4 жил 6 сар жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах, 2 сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэр гаргав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд