"Хишиг-Уул", "Сүү"-гийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр,
12 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 100.1 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 490.962 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс 12 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хишиг-Уул" (HSX+14.87%) болон
"Сүү" ХК (SUU+5.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI -12.59%) болон
"Женко Тур Бюро" ХК (JTB-12.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.32 хувиар өсч
18862.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.543.894.479.832.79 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.