“Цөмөөхэй”-н гол дүрд МУГЖ Д.Алтанхуяг, Р.Булган нар тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-12-03 16:51:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. П.И.Чайковскийн “Щелкунчик” бүжгэн жүжгийг МУГЖ, балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” нэрээр үзэгчдэд хүргэсээр 6 дахь жилтэйгээ золгож байна. 


Энэ сарын 20, 21, 27, 28-нд УДБЭТ-т  тоглох “Цөмөөхэй” бүжгэн жүжигт МУГЖ Д.Алтанхуяг эхний өдрийн тоглолтод ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох юм.

Энэхүү балетын нэг тоглолтод л гэхэд 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолт өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, сонин, содон гайхамшгаар дүүрэн байдаг. Бас хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгөөр хүрдгээрээ онцлогтой.

Мөн энэ жилийн тоглолтод Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцох бөгөөд анх удаа Улаанбаатарт ирж бүжгэн жүжиг үзэх аж. Үзэсгэлэнт Клара, эрэлхэг зоригт ханхүү Цөмөөхэй, модон цэргүүд болон бяцхан хүүхэлдэйнүүд аз жаргалтайгаар бодит ертөнцдөө хэрхэн ирсэн тухай, тэдний ертөнцөд хамтдаа ид шидийг бүтээх хэн бүхэнд “Цөмөөхэй”-гийн хаалга нээлттэй байна.

Тасалбарыг  www.ticket.mnwww.shoppy.mn  сайтаас үнэгүй хүргэж өгнө. 

Холбоотой мэдээ