МЦНХ-ны Орхон аймаг дахь салбар 2019-2025 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-30 12:43:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны /МЦНХ/ Орхон аймаг дахь салбарын бага хурал боллоо. 

Уг хурлаар МЦНХ-ны Орхон аймгийн салбарын 2019-2025 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, 2019 оны төлөвлөгөө, түүний биелэлт, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэ үеэр хурлын төлөөлөгчид залуу үед чиглэсэн цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх сургалт, хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулах болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санал гаргалаа.

Үүний дараа МЦНХ-ны салбар холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг есөн гишүүнтэйгээр байгуулав. Мөн анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зарим бэлтгэл офицер, ахлагч, түрүүчдийг шагнаж урамшууллаа.       

Холбоотой мэдээ