ОБЕГ-ын дарга Т.Бадрал Гамшгийг бууруулах Азийн бага хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-28 10:30:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн гамшгийн аюулыг бууруулах төвөөс БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран  энэ сарын 25-26-нд болсон “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал"-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан төлөөлөгч оролцов.


Тус улсын Анкара хотноо болсон бага хуралд боловсролын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх талаар гишүүн улс, орны туршлагаас суралцах, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, бүс нутгийн хөгжлийн стратеги, томоохон гамшгийн дараах сэргээн босгох ажил зэрэг сэдвийн хүрээнд танилцуулж, хэлэлцсэн байна.



Хурлын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт III хуралдааныг даргалсан бол Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах сургуулийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар” илтгэл хэлэлцүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ