27 хүүхэд шинээр иргэний үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-26 12:42:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгууллаа.

Энэхүү андгай өргөх ёслолд аймгийн төвийн ерөнхий боловсролын 6 сургууль, МСҮТ-ийн 16 нас хүрсэн 100 хүүхэд оролцож, 27 хүүхэд шинээр иргэний үнэмлэхээ гардан авчээ. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр 16 нас хүрсэн сурагчид иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авдаг уламжлалтай юм.

Иргэний андгай өргөх ёслолыг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс зохион байгууллаа.

Холбоотой мэдээ