М.Блумберг Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-25 07:17:45

ВАШИНГТОН. /New York Times/. Ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө гэж Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг өнгөрсөн ням гарагт албан ёсоор мэдэгджээ.


Өдгөө 77 настай М.Блумберг 2003-2013 онд Нью-Йорк хотын захирагчийн албан тушаалыг хашжээ. Тэрбээр ням гарагт мэдэгдэхдээ, Дональд Трампыг ялж, Америкийг дахин бүтээхийн тулд ерөнхийлөгчийн албаны төлөө өрсөлдөнө гэжээ.


М.Блумберг "Bloomberg" агентлагийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай бөгөөд АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог. Forbesсэтгүүлээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлснээр, М.Блумберг 55.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын есдүгээрт бичигджээ.


М.Блумберг сонгуулийн кампанит ажлаа ямар ч хандив хүлээн авахгүйгээр зөвхөн өөрийн санхүүжилтийг ашиглан явуулах ажээ. Ардчилсан намын сунгаанд М.Блумберг нэгдсэнээр тус нам доторх нэр дэвшигчдийн тоо 18 боллоо. 

Холбоотой мэдээ