Занданшуулсан амьтдыг олон нийтэд анх удаа дэлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-24 11:04:14

КАИР. /BBC/. Өнгөрсөн онд Египетийн Саккара бунхны ойролцоогоос археологичдын илрүүлсэн занданшуулсан том муурнууд, кобра могойнууд, матруудын ховор олдворыг бямба гарагт олон нийтийн өмнө анх удаа дэлгэжээ.


Археологичид занданшуулсан олон арван муур, муурын модон болон хүрэл хөшөөнүүд, занданшуулсан шувуу, цох зэргийг өнгөрсөн онд Саккара бунхны “Степ” пирамидын ойролцоогоос илрүүлсэн байна.


"Занданшуулсан том биетэй таван муурын хоёрыг арслангийн гүег хэмээн таамаглаж байгаа бөгөөд бусад гурвыг ямар төрөл зүйлийн амьтан болохыг судалж байна" гэж Египетийн Эртний олдворын асуудал хариуцсан яам мэдээлжээ. Муурнуудын шарилтай харьцуулахад арслангийн шарил маш ховор олдворт тооцогддог ажээ. 

Холбоотой мэдээ