Хонконгт дүүргийн зөвлөлийн сонгууль эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-24 09:57:36

ХОНКОНГ. /Kyodo/. Олон сарын турш жагсаал цуглаан үргэлжилсэн Хонконгт өнөө өглөө дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт эхэлжээ.


Энэхүү сонгуульд 4.1 сая сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд энэ нь Хонконгийн хүн амын тэн хагасаас илүү хувьтай тэнцэж байгааг албан ёсны мэдээллүүд харуулжээ. Дүүргийн зөвлөлийн 479 суудлын 452-т нийт 1090 нэр дэвшигч өрсөлдөж байна.


“Сонгогчдын аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс цагдаагийн ажилтнуудыг санал хураах байруудад байршуулна” гэж Цагдаагийн комиссар Крис Тан баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. 


2015 онд болсон сонгуулиар санал өгөх эрхтэй 3.12 сонгогчийн 47 хувь нь саналаа өгч байжээ. Энэ удаагийн санал хураах ажиллагаа ням гарагийн оройн 22:30 минут хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн дүнг даваа гарагийн өглөө танилцуулна. 

Холбоотой мэдээ