Цэргийн эмч нарын комисс Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-23 19:13:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалтын бодлогын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномдаржаагаар ахлуулсан Цэргийн эмч нарын комисс энэ сарын 22-23-нд Дундговь аймагт ажиллалаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Цэргийн Төв эмнэлгийн Поликлиникийн дарга, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ “Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай” сургалт семинарыг зохион байгуулжээ.
Сургалтад аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн цэрэг татлагын товчооны нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар оролцлоо.
Мөн Засгийн газрын 2017 оны 144 тогтоолоор батлагдсан журмаар тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалтын дагуу иргэдийг чөлөөлсөн байна.


Холбоотой мэдээ