Театрынхан үзэгчдийг шүүмжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-17 09:09:16

Баян-Өлгий аймгийн ХД театрын томоохон байгууламж 1992 онд байгуулагдсанаас хойш их засвар хийгдээгүй байна.

Мөн шаардлагын дагуу халаалтын асуудал бүрэн шийдэгдээгүйн улмаас хүйтний улиралд үзэгчдийн заал сайн халдаггүй. Энэ театрт үзэгчид олноор цугларч ирдэггүй, хүмүүс зөвхөн мөнгө, ашиг хонжооны хойноос хөөцөлддөг болсон, бас тус театрынхны ур чадвар доройтсон гэсэн шүүмжлэл хэдэн жил гардаг байсан бол одоо үзэгчдийн ёс суртахууныг өөлж эхлэв. Оройн цагаар насанд хүрээгүй хүмүүсийг театрт оруулахыг тус театр хориглосон ч иргэд хүүхдүүдийг олноор дагуулж ирдэг болсоноор тэдгээр хүүхдүүд уйлдаг, хашгирдаг зэргээр үзэгчдийн заал хүүхдийн цэцэрлэгээс ялгаагүй болсон. Томчууд мөн адил үзвэр үзэхээр ирдэг ч орж гараад, зарим нь тамхи татаж, орилж хашгирах зэрэг бүдүүлэг зан гаргадаг болсон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ