Тейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-20 13:34:35

МОСКВА. /РИА Новости/. Энэ онд болох “Billboard’s Women in Music шагнал гардуулах ёслолын үеэр Америкийн поп дуучин, дуу зохиогч Тейлор Свифт анхны Woman of the Decade” шагналын эзэн болох аж.  


“Грэмми”-н арван удаагийн шагналтан Тейлор Свифт Woman of the Decade” шагналыг ирэх сарын 12-нд Лос Анжелес хотын “The Hollywood Palladium” театрт болох ёслолын үеэр авна. Түүний амжилтаас дурдвал, дуучин бүсгүй “Billboard 200” жагсаалтыг тэргүүлж байсан 5 цомог, “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж байсан 5 дуу гаргаж байсан юм.


Billboard’s Women in Music” шагнал гардуулах ёслолд дуучин Тейлор Свифтээс гадна Ники Минаж, Брэнди Карлайл зэрэг өөр олон уран бүтээлч шагнал авах ажээ. 

Холбоотой мэдээ