УБТЗ-ын шинэчлэлд онцгой анхаарахаар тохиролцов

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-11-19 18:06:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын нийслэл Москва хотноо “Тээврийн долоо хоног-2019” олон улсын чуулга уулзалт болж байна.

Тус хуралд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар оролцож байна. Чуулганы үеэр хоёр сайд ОХУ-ын Тээврийн яаманд албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хугацаанд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.


Тухайлбал, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хоёр орны Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын ЗТХЯ, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т тусгасан шинэчлэл, хөгжлийн төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж, цаашид үе шаттай хэрэгжүүлэд онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.


ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 11-р сарын 20-нд “Тээврийн долоо хоног 2019” чуулга уулзалтын “Тээвэр-Евразийн интеграцчиллын үндэс” сэдэв дор болох нэгдсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, олон улсын тээврийн салбарын компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнтэй танилцах юм. 

Холбоотой мэдээ