Хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-11-18 10:47:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-нд хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Тус өдөрлөг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбар болон нийслэлийн харьяа есөн дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 9 :00-17:00 цагийн хооронд болно.

Холбоотой мэдээ