“Brexit”-тэй холбоотойгоор үүсэх хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-15 10:59:28

ЖЕНЕВ. /TASS/. Brexit” олон улсын худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбоотойгоор учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөхийг Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ хэд хэдэн гишүүн Их Британи болон Европын Холбооноос шаарджээ.


Их Британийн нийлүүлэгчидтэй өрсөлдөх шаардлага гарвал гуравдагч орнууд Европын Холбооны импортын квотод өртөж болзошгүйгээс болгоомжилж буйгаа ДХБ-ын хэд хэдэн гишүүн мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Brexit”-с үүдэн одоо болон ирээдүйд гарах худалдааны тасалдлыг нөхөх зорилгоор гуравдагч орнуудын зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахыг ДХБ-ын гишүүд ЕХ болон Их Британиас шаарджээ.


“Их Британи ЕХ-ноос гарах хугацааг гурван удаа хойшлуулсан нь ДХБ-д хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд тогтоосон ЕХ-ны тарифын хязгаарлалтын дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог бизнес эрхлэгчдийг арилжааны ноцтой алдагдалд хүргэсэн” хэмээн Австралийн төлөөлөгч худалдааны бараа бүтээгдэхүүний асуудлаарх Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ