Боливид цэргүүд цагдаа нартай хамтран эмх журам сахиулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-12 12:15:06

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливид байдал хурцдаж байгаатай холбогдуулан тус улсын цэргийнхэн эмх журам сахиулахад цагдаагийн байгууллагад туслахаар болсон байна. Энэ тухай Боливийн Зэвсэгт хүчний командлагч Уильямс Калиман мэдэгджээ.


“Зэвсэгт хүчний командлал цус асгаруулахгүйн тулд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллагаа явуулах тушаалыг цэргүүдэд өглөө” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд цэргүүдтэй хамтран хийх эргүүл хийнэ гэж цагдаагийн дарга, генерал Юри Кальдерон мэдээлж байв. “Энэ ажиллагааг өнөөдөр эхлүүлэх бөгөөд Боливид дэг журам тогтож, амар амгалан байдал эргэн ирэх хүртэл үргэлжилнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Генералын хэлснээр, эмх замбараагүй байдлын үеэр “цагдаагийн хэсгүүдийг олноор нь галдан шатааж, тонон дээрэмджээ”. Тэрбээр албан тушаалаасаа огцорсон гэж “El Deber” сонинд өмнө нь мэдээлжээ.


Эмх замбараагүүй байдал улам даамжирч, эмх журам сахиулахад хүч хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор Ла-Пас хотын цагдаа нар өмнө нь цэргийнхнээс тусламж хүссэн байна. 

Холбоотой мэдээ