Сурагчдад угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-11 17:32:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдэд угийн бичих хөтлөхийн ач  холбогдлын талаар сургалт хийж байна.

"Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор "Угийн бичиг хөтлөх журам"-ыг баталсан байдаг. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас иргэдэд угийн бичиг хөтлөхийн ач тусыг ухуулан таниулах чиглэл ирүүлсэн байгаа. Уг чиглэлийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт тус газрын ахмад ажилтан Х.Доман, цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Костёр нарын хамт Цэнгэл, Улаанхус сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт хийгээд ирлээ. Цаашид аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид болон Ховд их сургуулийн салбар сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх болно" гэж аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн К.Бибигүл хэллээ.

Угийн бичиг нь хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Дээрх журмын дагуу аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, айл өрх бүр угийн бичгээ үр удамдаа заавал өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг байна. 

Холбоотой мэдээ