Ховд аймагт 294 хүн Төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-08 23:13:52

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 16-ны өдөр эхэлнэ.

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-21-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байнаТодруулбал, 11 дүгээр сарын 16-нд ерөнхий мэдлэгийн шалгалт, 19-нд Монгол хэл, бичгийн шалгалт, 21-нд Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах аж.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн албаны зөвлөлөөс ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх “Цахим хурал зохион байгууллаа.

Хуралд Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, шалгалт зохион байгуулах комиссын гишүүд оролцов. Тус шалгалтад орохоор улсын хэмжээнд нийт 8891 хүн бүртгүүлжээ. Харин Ховд аймагт шалгалт өгөхөөр 294 хүн бүртгүүлсэн байна. 

Шалгалтад оролцогчдод зориулан Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтын журам, анхаарах асуудлын талаар мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалтыг энэ сарын 15-ны өдөр 13:00 цагт Ховд их сургуулийн лекцийн зааланд зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ