Түвдийн 580 мянган ядуу буурай иргэний цэвэр усны асуудлыг шийджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-11-09 23:20:36

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орон 580 мянга гаруй ядуу, буурай иргэний цэвэр усны асуудлыг шийдвэрлээд байна хэмээн тус ӨЗО-ы Ус ашиглалтын газраас мэдээлэв.  

Түвдэд нийтдээ 24 мянга гаруй цэгт усны аюулгүй байдлыг шийдвэрлэх бүтээн байгуулалт хийжээ. Ингэснээр нийтдээ 2.4 сая гаруй хүн хамарч байгаа буюу цэвэр усны хангалт 91.82 хувьд хүрчээ. Тэдгээрийн дотор 580 мянга гаруй нь ядуу, буурай иргэний ундны усны асуудлыг үндсэндээ шийдвэрлээд байгаа аж.

Түвдийн зарим газар нутгуудад уулархаг, хөрсний давхарга зузаан гэх зэрэг шалтгаанаар хөлдөлт их үүсдэг бөгөөд өвлийн улиралд ус дамжуулах шугам хөлдсөнөөр ард иргэдийн ундны усны асуудал үүсдэг байна. Тиймээс эдгээр шаардлагуудыг хангахуйц бүтээн байгуулалт хийх шаардлагатай болдог аж.

Одоогийн байдлаар Түвдэд ундны усны чанарын шинжилгээний төв 15-ыг байгуулаад байна.

Ирэх ондоо багтаан Түвдийн ядуу, буурай иргэдийн ундны усны асуудлыг шийдвэрлэж дуусгахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ