Ираны баруун хойд нутагт газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-11-08 11:02:18

ТЕХРАН. /TASS/. Ираны баруун хойд нутагт газар хөдөлсний улмаас доод тал нь гурван хүн амиа алдаж, 20 хүн гэмтсэн тухай тус улсын телевизийн “Press  TV” суваг мэдээлжээ.


Баасан гарагт шилжих шөнө 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ираны баруун хойд нутагт орших Зүүн Азербайжан мужид бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь 1.4 сая хүн амтай Тебриз хотоос баруун зүгт 118 км зайтай газар 10 км-ын гүнд байжээ. Европ, Газар Дундын тэнгисийн газар хөдлөлтийн судалгааны төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн бүсэд 20 сая орчим хүн байсан байна.


Холбоотой мэдээ